Улаанбаатарт 13-15 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2015-09-28 08:36:28

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно.

Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос зарим газраар секундэд  түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ, Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 хэм, Идэр, Тэс голын сав, Хүрэн бэлчир, Увс нуурын болон Их нууруудын хотгороор 6-11 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр. өдөртөө 13-15 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

相关新闻
注释