Есдүгээр сарын 28-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-09-28 09:49:59

09:00 цагт Аймаг, нийслэл, дүүргийн гадаад харилцааны асуудал эрхэлсэн ажилтнуудад зориулсан нэгдсэн сургалт ГХЯ-нд болно.

09:30 цагт МХЕГ-аас нийслэл, орон нутгийн бүх хяналтын газруудын эрсдэлийн удирдлагын ажилтнуудад Шилэн хяналтын систем, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын төлөвлөлтийг хэрхэн хийх талаар Корпорайт Зочид буудлын хурлын танхимд сургалт зохион байгуулна.

10:30 цагт Сангийн яам Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийнэ.

10:45 цагт НҮБ-ын Ерөнхий Ассемблейд Тогтвортой хөгжлийн зорилгууд батлагдсантай холбогдуулан Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд шүүхийн шинэ менежментийн талаар болон Монгол Улсын шүүхийн сонгомол шийдвэрийн эмхтгэл боть-1 номыг танилцуулна.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт ШӨХТГ-ын хурлын зааланд авто машины дугуй түгжихийн шүүх хурлын шийдвэр, авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг хянах шалгалтын дүн, Зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний шошгожилт, гарал үүслийн талаарх хяналт шалгалтын дүн, Их сургуулиудын сургалтын төлбөрт хийсэн хяналт шалтгалтын дүнг танилцуулна.

13:00 цагт АНУ-ын экологийн сэтгүүлч Фрэнк Аллентай хийх туршлага, солилцох уулзалт Хэвлэлийн Хүрээлэнд болно.

17:00 цагт Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн хүрээнд БНХАУ-ын дарга Си Зиньпины зарлигаар Монголын 5 ахмад дайчинд ойн медаль гардуулах ёслол БНХАУ-ын Элчин сайдын яаманд болно.

相关新闻
注释