Керри, Лавров хоёр уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-28 10:48:43

МОСКВА. /RIA Novosti/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Нью-Йорк хотод уулзах үеэрээ Сирийн эргэн тойрны байдал, Украины хямрал болон НҮБ-тай хамтран ажиллах асуудлыг хэлэлцжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

“ОХУ болон АНУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтад бэлтгэх хүрээнд хоёр орны гадаад бодлогын байгууллагын тэргүүн нар Сирийн байдал, Украины хямралыг зохицуулах болон НҮБ-тай хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ” гэж Керри, Лавров нарын уулзалтын дараа нийтэлсэн мэдээлэлд дурджээ.

Сирийн асуудлаар харилцан ойлголцолд хүрэх зорилгоор АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтай даваа гарагт уулзана.

Д.Жаргал

 

相关新闻
注释