Оросын онгоцуудыг Украин нисэх буудалдаа буулгахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-28 11:13:35

КИЕВ. /ВВС/. Оросын иргэний агаарын тээврийн томоохон компаниудын нисэх онгоцыг ирэх сараас нисэх онгоцны буудлууддаа буулгахгүй гэж Украины Засгийн газар мэдэгдлээ.

Энэ үйлдэл нь өнгөрсөн оны гуравдугаар сард Украины Крымын хойгийг ОХУ улсдаа нэгтгэсэнтэй холбоотойгоор хурцадсан хоёр улс хоорондын харилцааг улам дэвэргэж магадгүй.

Украины Ерөнхий сайд Арсений Яценюк засгийн газрын хуралдааны үеэр, “Оросын иргэний агаарын тээврийн хоёр компани, тэдний дотор “Аерофлот”-ын нисэх онгоцуудыг манай улс нисэх онгоцны буудлууддаа ирэх сараас буулгахгүй” гэжээ.

Украины Засгийн газар ямар учраас ийм шийдвэр гаргаснаа тайлбарлаагүй байна.

Украин ийм мэдэгдэл хийсний дараа ОХУ-ын Тээврийн сайд Максим Соколов, “Украины иргэний агаарын тээврийн компаниудад ч манай улс ийм хариу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүрч байна” гэсэн юм.

Г.Доржханд

 

相关新闻
注释