Үндэсний залуучуудын зөвлөлийн II хурал маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2015-09-28 14:42:13

Монголын Залуучуудын холбооны Үндэсний залуучуудын зөвлөлийн II хурал маргааш болно.

МЗХ-ны V их хурлаар Үндэсний залуучуудын зөвлөл байгуулах шийдвэр гарч, энэ дагуу тус зөвлөлийн анхны хурал энэ оны 4дүгээр сарын 28-нд болсон юм. Анхдугаар хуралдаанаар 16 байнгын хороо, залуучуудын корпорациуд байгуулах, шилэн дансны хэрэгжилтийн хяналт зэрэг олон нийт, залуучуудын өмнө тулгамдаж буй чухал асуудлаар тогтоол гаргасан.

Тэгвэл II хурлаар хар цагаан жагсаалт, шилэн системийн хэрэгжилт, аравтын систем, бүтцийн бүх шатны салбар нэгж байгууллагын санал санаачилга, байнгын хороодоос санал болгож буй цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр тогтжээ.

Үндэсний залуучуудын зөвлөл нь чөлөөт болон чөлөөт бус сонгуулиар сонгогдсон 339 гишүүнтэй бөгөөд залуу хүний эрх ашгийн төлөө ажиллах Монгол залуусын хамгийн том нэгдэл төдийгүй МЗХ-ны Их хурлын хооронд үйл ажиллагааг бодлогын түвшинд шууд удирдах төлөөллийн төв байгууллага юм.

Б.Туул

相关新闻
注释