"Сока Гаккай" байгууллагын дэд ерөнхийлөгч Хиромаса Икэдаг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-09-28 17:24:38

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Японы "Сока Гаккай" байгууллагын дэд ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.09.28/ хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан уулзалтын эхэнд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, Японы "Сока Гаккай" байгууллагын Монгол Улсын соёл урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг Монголчууд сайн мэднэ. Олон жилийн турш хамтын ажиллагаатай явж ирсэнд сэтгэл өндөр байдаг гэлээ.

Мөн тэрээр дэлхийн энх тайвны гарамгай зүтгэлтэн, гүн сэтгэгч, "Сока Гаккей Интернэшнл" байгууллагын тэргүүн Икэда Дайсакуд Монгол Японы харилцаанд ялангуяа соёл, боловсрол, урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж талархал илэрхийлж буйгаа дамжуулсан юм.

Японы "Сока Гаккай" байгууллагын дэд ерөнхийлөгч Хиромаса Икэда тэргүүтэй төлөөлөгчид Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанг цаг, зав гарган хүлээн авч уулзсанд таларахал илэрхийлээд, хоёр талын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсон юм.

Уулзалтад зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэнд-Аюуш, Хүмүүнлэгийн Ухааны Их сургуулийн Эрдмийн институтын доктор Л.Дашпүрэв, Улсын филармонийн дарга Ч.Даваасүрэн, Зориг сангийн зөвлөх С.Баяр, Хөгжим бүжгийн коллежийн захирал Г.Эрдэнэбат, Соёл яруу найргийн академийн ерөнхийлөгч, зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо нар байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

相关新闻
注释