Соёлын биет бус өвийг хамгаалахад суралцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-09-28 18:30:47

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад “Нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулах” асуудлаар үндэсний сургалтын нээлт ирэх сарын 5-нд Богд хааны ордон музейд  болно.

Сургалтаар Монгол Улсын соёлын биет бус өвийг ЮНЕСКО-гийн СББӨ-ийн жагсаалтад нэр дэвшүүлэх хэрэглэгдэхүүнийг боловсруулахад холбогдох мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэн, түүнийг үр дүнтэй хамгаалахад чадваржуулан сургах юм.

Сургалтыг Японы итгэлцлийн сангийн дэмжлэгээр Соёлын өвийн төв, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулна.

Таван өдөр үргэлжлэх сургалтыг олон улсын экспертүүд удирдан явуулах юм. Сургалтад Соёлын өвийн төв, 21 аймгийн соёлын мэргэжилтнүүд, болон төрийн бус байгуулга, өвлөн тээгчнийт 30 гаруй мэргэжилтэн хамарна.

Энэхүү сургалт семинарын нээлтэд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизу болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Соёлын асуудал хариуцсан төлөөөлөгч Хималчули Гүрүнг нар оролцох аж.

Ж.Болор

相关新闻
注释