“Хэрэглэгчээ сонсъё” өдөрлөгт 60 гаруй байгууллага оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-09-28 18:37:21

Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний 84 жилийн ойг угтан Хот, Суурины ус хангамж, Ариутгах татуургын ашиглалт, Үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс санаачлан “Хэрэглэгчээ сонсъё” орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт УСУГ, ОСНААУГ болон ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 60 гаруй байгууллага оролцсон байна. Энэ өдөр иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд салбарын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө авчээ.

 Б.Заяа

相关新闻
注释