Путин, Абэ хоёр яриа хэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-09-29 10:17:44

НҮБ. /TASS/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр уулзах үеэрээ 11 дүгээр сард болох Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны /АНЭЗХА/ дээд хэмжээний уулзалт болон үүний адил олон улсын бусад арга хэмжээний үеэр уулзах боломжийг ашиглан яриа хэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Энэ тухай Японы “Kyodo” агентлаг мэдээлсэн байна.

“Ерөнхий сайд Шинзо Абэ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 11 дүгээр сард болох АНЭЗХА-ны дээд хэмжээний уулзалтын үеэр, мөн  олон улсын бусад байгууллагын арга хэмжээний үеэр ийм боломжийг ашиглан яриа хэлцээгээ үргэлжлүүлж, өндөр түвшинд уулзалт зохион байгуулахаар зөвшилцлөө” гэж тус агентлагийн мэдээлэлд дурджээ.

Үүнээс гадна, “ОХУ-ын Ерөнхийлөгчийн Японд хийх айлчлалыг энэ онд зохион байгуулахад тохиромжтой цагийг олох” бодолтой байгаагаа Абэ, Путин хоёр нотолсон тухай “Kyodo” агентлаг мэдээллээ. Тус агентлаг мөн "япончуудын Оросын Өмнөд Курилын арлууд гэж нэрлэдэг “хойд газар нутгийн” асуудлыг харилцан хүлээцтэй шийдэх арга замыг хайх яриа хэлцээг урагшлуулах бодолтой байгаагаа талууд нотолсныг мэдээлжээ.

Д.Жаргал

相关新闻
注释