150 хүүхдийн цэцэрлэгийн барилга шинээр ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 12:06:32

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулжээ.

Тус  суманд сургуулийн өмнөх боловсролын насны 418 орчим хүүхдийн бүртгэлтэй бөгөөд хуучин, шинэ цэцэрлэгтээ нийлээд 300 хүүхэд авсан байна.     

Хүүхдийн хөгжлийн хөтөлбөрт шаардлагатай үзүүлэн таниулах материалуудаа өөрсөдийн гараар урлаж бүтээн, эцэг эхчүүдийг сургалтын үйл ажиллагаанд идэвхитэй татан оролцуулж байгаагаа  захириал Д.Ариунмөнх ярьж байв. Мөн хуучин цэцэрлэгийн барилгадаа био суултуур \жорлон\ авчирч суурилуулсан байна.
 

相关新闻
注释