Тайваньд хар салхи дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2015-09-29 14:07:50

ТАЙПЕЙ. /BBC/. Тайваньд хар салхи дэгдсэний улмаас хоёр сая орчим айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Цаг агаарын таагүй үзэгдлийн улмаас мөн төмөр замын хөдөлгөөнийг хааж, нислэгүүдийг хойшлуулсан байна.

Одоогийн байдлаар наад зах нь хоёр хүн амиа алдсаныг нотолжээ. Мөн маш олон албан байгууллага, сургуулийг хаасан байна.

Одоогийн байдлаар хар салхи Хятадын нутаг руу эргэжээ. Салхины хурд секундад 63 метр хүрсэн тухай мэдээлж байна.

Д.Жаргал

相关新闻
注释