Иргэдийн амьдрал сайжрах хүртэл татварыг тэглэх санал гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-29 15:31:40

УИХ-аас Нийслэлийн албан татварын тухай хууль 10 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбоотой нийслэлийн ИТХ-аар хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, татвар хураагчийг бүртгэх, хасах, мэдээлэл солилцох журмыг хэлэлцэж байна.

Дээрх хуульд жижиглэнгээр борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, зочид буудал, амралтын газар, ресторан, баараас албан татвар авахаар тусгасан бөгөөд хэдэн хувиар татвар авахыг НИТХ-ын тэргүүлэгчид эцэслэн тогтоох юм.

НИТХ дахь МАН-ын бүлгээс иргэдийн амьдралыг сайжрах хүртэл татварын хэмжээг 0 хувь байлгах санал гаргасан бол Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо албан татвараас ахмад настны авсан үйлчилгээг чөлөөлж өгөхийг хүссэн юм. Үдээс хойшхи хуралдаанаар  Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

 Б.Заяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

相关新闻
注释