Дорнод аймагт ургац хураалт хэвийн явагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 17:06:58

Дорнод аймгийн ургац хураалт 24.2 хувьтай, хэвийн явагдаж байна. Тус аймаг энэ жил иргэн, аж ахуй нэгж 55650 тн өвс, үйлдвэрийн тэжээл 273 тн, гар тэжээл 195 тн, аймаг, сумын аюулгүй нөөцөд 1131 тн өвс, 400 тн тэжээл тус тус бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм..

2015 оны Аймгийн аюулгүйн нөөцөд 300 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэх гэрээ хийгдсэн бол одоогийн байдлаар 125 тн өвс бэлтгэж 41.7 хувьтай байна. Нөөцийн өвсийг ирэх сарын нэгний дотор аймгийн аюулгүйн нөөцийн агуулахад 100 хувь төвлөрүүлнэ. Харин сумдын аюулгүй нөөцөд 831 тн өвс бэлтгэхээс 394 тн өвс бэлтгэж 47.4 хувь, 350 тн тэжээл бэлтгэхээс 20.0 тн тэжээл бэлтгэж 5.7 хувьтай байна. 09 дүгээр сарын 25-ний байдлаар төлөвлөгөөт хадлангийн 82.8 хувь буюу 46.8 мян/тн хадлан бэлтгээд байгаа бол үр тарианы хураалт аймгийн хэмжээнд 25,6, төмсний хураалт 33.7, хүнсний ногооны хураалт 44,3 хувьтай явагдаж байна.

Тодруулбал, үр тариа 7640 га-г ангилан хадаж, 3150 га-г цайруулж, 3415 га-г шууд хурааж, нийтдээ 6565 га-гаас 5997 тонн үр тариа, 83,3 га-гаас 581 тонн төмс, 58,4 га- гаас 624 тонн хүнсний ногоо тус тус хураан аваад байна. 

Б.Туяа

相关新闻
注释