Өлгийд шинэ ШТС нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 18:56:46

Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын дөрөвдүгээр багт шатахуун түгээх станц нээлтээ хийлээ.

Энэ бол «Шунхлай» компанийн салбар юм. Бүх төрлийн шатах тослох материалуудыг түгээнэ. "Тус аймагт арван мянга гаруй машин техник байдаг тул манай станц хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх, үнэ ханшийг тогтвортой байлгахад тодорхой хэмжээгээр нөлөөлөх болно. Удахгүй хөдөөний сумуудад салбар станцууд байгуулагдана" гэж энэ станцын эрхлэгч А.Алий мэдээллээ.                                                     

Ш.Айзаря 

相关新闻
注释