“Алдар”-ын тамирчид маргааш өглөө БНСУ-ыг зорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-09-30 11:00:38

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид  Армийн ДАШТ-д хүч үзэхээр маргааш өглөө БНСУ-ыг зорино.

Манай армийн тамирчид энэ удаа  Дэлхийн цэргийн спортын холбооноос 4 жил тутамд зохион байгуулдаг  ДАШТ-д ур чадвар, хүчээ сорих юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Дэлхийн армийн спортын холбоонд 1992 онд гишүүнээр элссэн байна.

Энэ удаагийн Дэлхийн 140 гаруй орны армийн  тамирчин  спортын 21 төрөлд оролцох тус тэмцээнд манай баг тамирчид  байт харваа, буудлага,  чөлөөт болон жүдо, самбо бөх, хөнгөн атлетик,  дугуй,  таеквондо гэсэн найман төрөлд 80 шахам тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа эртнээс базаасан байна.

Армийн ДАШТ-д оролцох тамирчиддаа амжилт хүсч Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Алдар спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар ирсэн байв.

Д.Өлзий

相关新闻
注释