Баянхонгорын МИМСҮТ-д 1000 гаруй суралцагч хичээллэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 11:51:23

Баянхонгор аймгийн МИМСҮТ-д 2015-2016 оны хичээлийн жилд 20 мэргэжлээр 1185 сурагч суралцаж байна.

Төгсөгчид ахуйн үйлчилгээний “Бичил” төвд дадлагажин ажлын байртай болох боломжтой байдаг аж. 

Тус төвийн 5 ангийг найман багш удирдан сүүлийн үеийн барилгын шинэ тенхологиор тоноглогджээ. Төгсөгчдөд зориулсан ахуйн үйлчилгээний бичил төвд гутал засвар, сүлжмэл, зөөлөн оёдол, талх нарийн боов, хоол үйлдвэрлэл, үсчин- гоо сайхан, сантехник, цахилгаан засвар зэрэг найман нэр төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээний газар ажилладаг байна.

Б.Мөнхзул

相关新闻
注释