Барилгынханд сэрэмжлүүлэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-09-30 12:42:53

МХЕГ-аас сүүлийн 3 жилийн хугацаанд барилгын ослоор 164 осол гарч 63 нь амиа алдсаны ихэнх нь хавар, намрын улиралд гарсан судалгаа гарчээ. Тиймээс МХЕГ-аас барилгын салбарынханд осол гэмтлээс сэргийлэх сануулга өгч байна.

 Цаг агаар сэрүүсч, хүйтрэх үеэр бага хугацаанд их ажлыг амжуулахаар шахан ажиллах явцад хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдах магадлал ихэсдэг. Агаарын хэм тэгээс бага болоход  даацын бүтээцийн бетоны зуурмаг бэхжиж амжилгүй хөлдөж, бат бэх муудаж, нурах эрсдэл үүсдэг.

 Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад болзошгүй аваар осол, эрсдлээс урьдчилан сэргийлж, аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөн ажиллаж, барилгын чанар, норм дүрэм, стандартыг хангаж ажиллахыг нийт барилга захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нарт МХЕГ-ын зөвлөгөө мэдээллийн төвөөс сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан

相关新闻
注释