Монгол Улсын гарамгай мэргэн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 13:00:58

Энэ сарын 18-23-ны хооронд БНСУ-д болсон  уламжлалт харваан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 35 орны 300 гаруй тамирчин оролцсоноос Төв аймгийн харъяат Монгол Улсын гарамгай мэргэн Х. Оюунчимэг мөнгөн медаль хүртлээ.

Тэрээр энэ тэмцээнд дөрвөн жил дараалан оролцож, 2012 онд эхний байр, 2013, 2014 онд гуравдугаар байр эзэлж байжээ. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт Унгер, гуравдугаар байрт Тайваны тамирчид орсон аж.

Ш.Шүрэнцэцэг

 

相关新闻
注释