Д.Ангарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж М.Болорыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-09-30 14:39:48

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Д.Ангарыг үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Түүний оронд М.Болорыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. М. Болор нь ХБНГУ-ын Берлин хотын Эдийн засгийн сургууль болон АНУ-ын Техас муж дахь Райсын их сургуульд мэргэжил дээшлүүлж, улмаар Люксембургийн их сургуулийн Санхүүгийн сургуульд Банк, санхүүгийн чиглэлээр Шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр  Монголбанкинд 10 гаруй жил ажиллахдаа арилжааны банкуудын баланс, зээлийн тайлан, аймгуудын тайлан болон судалгааны бюллетень зэргийн ерөнхий загварчлалыг боловсруулжээ.  2013 онд судалгаа шинжилгээний “Элүдэй” ХХК-ийг үүсгэн байгуулан ажиллаж байжээ.

 Б.Заяа

 

相关新闻
注释