Хятадад хувьцааны хууль бус арилжааг торгож эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2015-09-30 15:51:54

БЭЭЖИН. /ТАSS/. Зах зээлийн байдлыг тогтворжуулах кампанит ажлын хүрээнд Хятадад “хувьцааны хууль бус арилжаанд” торгууль оногдуулж эхэлжээ.

Хэд хэдэн тохиолдолд хууль зөрчигчдийг нийтдээ 28.42 сая юаниар /4.4 сая доллар/ хэдийн торгосон тухай  “Жунго синьвэнь ван” мэдээллийн портал мэдээлсэн байна.

Хятадын Үнэт цаасанд хяналт тавих улсын хороо "хөрөнгийн зах зээл дэх хэлбэлзлийг багасгах хүчин чармайлтын хүрээнд нийлүүлэлтийн илүүдэл үнэт цаасны ханшийг цаашид унахад хүргэж болзошгүй учир  долдугаар сараас 12 дугаар сар хүртэл хөрөнгөө арилжахыг томоохон хувьцаа эзэмшигчдэд хориглосон байна".

Гэсэн хэдий ч “дөрвөн хувь хүн, таван аж ахуйн нэгж, найман ахлах албан тушаалтан журмыг даган мөрдөхөөс зайлсхийхийг оролдсон” гэж улсын хорооны мэдэгдэлд дурджээ.

Д.Жаргал

相关新闻
注释