Өвөрхангай аймаг улсын үзлэгээр 93.5 хувийн хангалттай гэх үнэлгээ авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 17:52:07

Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар хэрэгжиж буй “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт"-ийн улсын үзлэг Өвөрхангай аймагт 9 дүгээр сарын 14-өөс эхлэн явагдсан. 

Үзлэгийг Хархорин, Хужирт, Бат-Өлзий сум болон аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Аудитийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг байгууллагуудыг сонгон байгууллагын архивын үйл ажиллагаа, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, архив, албан хэрэг хөтлөлтийн ажилд мэдээллийн технологи нэвтрүүлж байгаа байдал, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн 4 чиглэлээр явуулсан байна. 
Шалгагдсан байгууллгууд хяналт үнэлгээ хийдэг, гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө боловсруулж ажилладаг, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд жил болгон зорилтот жил болгон зарлаж тухайн жилдээ тодорхой төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлдэг зэрэг сайн талуудтай байснаар 93,5 хувийн хангалттай үнэлгээг авч, харин Байгаль орчин, аялал жуулчлалын газар архивын програм ашиглалт муу, Эрүүл мэндийн газар хүний нөөцийн томилгооны асуудал тааруу гэсэн дутагдалтай талууд гарчээ.

Аймгийн хэмжээнд тус үзлэгт хамрагдах ёстой 202 байгууллагаас ажлын хэсэг дээрх байгууллагуудыг сонгон шалгасан байна.

Б.Батчимэг

相关新闻
注释