ОХУ, АНУ-ын төлөөлөгчид яаралтай хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-01 10:41:25

ВАШИНГТОН. /ВВС/. АНУ болон ОХУ-ын арми хооронд мөргөлдөөн гарахаас зайлсхийхийн тулд  хоёр тал "аль болох түргэн" хэлэлцээ хийнэ гэж хоёр улсын дипломатууд мэдэгдэв.

Өчигдөр ОХУ-ын байлдааны нисэх онгоцууд “Лалын улс” бүлэглэлийн байрлалуудад 20 удаа агаараас цохилт өгсөн гэж тус улсын Батлан хамгаалахын албаны хүмүүс мэдэгдсэн. Гэвч агаарын эдгээр цохилт "Лалын улс"-ынханд бус, ОХУ-ын холбоотон Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадыг эсэргүүцэгчдийг чиглэсэн байх вий хэмээн болгоомжилж байгаагаа АНУ илэрхийлсэн байна.

Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд АНУ агаараас цохилт өгдөг билээ.

“Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй эвсэлтэй хамтарсан ОХУ-ын бага зэргийн зохицуулалт байсан гэж НАТО мэдэгдэв.

“Ямар нэг санаандгүй ослоос зайлсхийхийн тулд холбооны суваг байгуулах” хэрэгтэй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдсэн. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, хэлэлцээг яаралтай, магадгүй маргааш хийнэ гэж өчигдөр мэдэгджээ.

Д.Нямтулга

相关新闻
注释