Интернэтийн аюулгүй байдлын асуудлаар хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-10-01 12:21:41

Хятадын интернэт сүлжээний аюулгүйн байдлын их хурал энэ өдрүүдэд Бээжинд хуралдаж байна.

Хуралд интернэтийн аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг гадаад дотоодын 25000 орчим эксперт оролцож байна. Хятад улс болон дэлхийн маш олон орон, бүс нутаг dig data-ны аварга том санг чухалчлан хөгжүүлж байгаа билээ. Энэ удаагийн интернэт сүлжээний аюулгүй байдлын асуудлаарх их хурлаар dig data-ны том сан болон түүнийг задлан шинжлэх технологийн дагуу интернэт сүлжээний аюулгүйн байдлыг хэрхэн хамгаалах тухай ярилцаж байгаа юм. Хятад улсын интернет сүлжээний онцгой байдлын үндэсний төвөөс нийтэлсэн 8-р сарын хяналт шалгалтын тоо бүртгэлд харуулснаар, улсын дотоодод нийт 2.79 сая шахам сүлжээний терминалд сүлжээний вирус сууж, 7408 веб сайт хөндлөнгийн үйлдлээр өөрчлөгдөж, 10992 веб сайтад арын хуулга суулгагдаж, 20239 веб сайтын хуудас хуурамчаар хувилагдсан байна.

Хөххот.Б.Занданхүү

相关新闻
注释