Эрэн хайх, аврах салбарынхан ойгоороо 46 албан хаагчаа шагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 13:16:54

Хэнтий аймагт Эрэн хайх, аврах салбарын 40 жилийн ой тохиож албан хаагч, зочид, өндөр настан шагнаж урамшуулав.

Тус арга хэмжээг ОБГ-ын дарга онцгой байдлын хурандаа Д.Батжаргал хурлыг нээж, ОБЕГ-ын дэд дарга онцгой байдлын хурандаа Ц.Ганзориг, ЭХАС-ын дарга а/д Ж.Алтанхуяг, бэлтгэл д/х Ц.Баасан нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэн үг хэлж, шагнал гардуулах ажиллагаанд аймгийн Цэргийн штабын дарга д/х Н.Хүрлээ урилгаар ирж оролцлоо.

 Баярын хурлаар ОБА-ны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр Бэлтгэл д/х Ц.Баасан, ЭХАС-ын дарга а/д Ж.Алтанхуяг, “Онц гал сөнөөгч” тэмдэгээр бэлтгэл д/х Н.Нацагдорж, ЭХАС-ын орлогч а/д Ц.Батхүү нар, хугацааны өмнө а/х цолооор ЭХАС-ын дарга а/д Ж.Алтанхуяг, ЭХАС-ийн эмнэлгийн зааварлагч д\а Д.Цолмонтуяа хугацааны өмнө ахлагч цолоор, аврагч-жолооч холбоочин а/а Э.Болдбаатар ОБЕГ-ын “жуух бичиг”- ээр, аврагч а/ч А.Ууганхүү ОБЕГ-ын “Сайшаалын үнэмлэх-ээр тус тус шагнав. Мөн харилцан хамтран ажилладаг сумдын болон байгууллага ААНэгжүүдийн шагнав.

Энэ үеэр  анги байрлалаа танилцуулах, албан үүргээ гүйцэтгэж байгаад онгоцны осолд орсон шүхэрчдийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв.

Анх 1975 онд Эрэн хайх, аврах салбар нь “Түймэр эсэргүүцэх агаарын харуулын алба” нэртэйгээр байгуулж байжээ.

О.Буянхишиг

相关新闻
注释