Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх зөвлөмж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-01 15:28:24

Энэ намар өвөлжилтийн бэлтгэл хангах ажил урьд урьд жилийнхээс  удаашралтай байгаад анхаарал хандуулж, мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх талаар аймгийн ХХААГ зөвлөмж гарган сумдад хүргүүллээ.

Зөвлөмжийн нэн тэргүүнд Засгийн газрын 292 дугаар тогтоолоор баталсан аюулгүй нөөцийг яаралттай бүрдүүлэх, багийн Засаг дарга болон хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд малчин өрхөөрөө орж, өвс тэжээл, хужир шүүг бэлдүүлэх тал дээр шаардах, сумын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэлийг баг багт газар дээр нь очиж хүлээн авах, малын хашаа саравч, уст цэгийг засварлан тохижуулж, түлээ түлш, дулаан хувцас, хоол хүнсээ базааж, өвөлжилтийн бэлтгэлдээ сайтар анхаарахыг малчин өрх бүртээ сануулахыг дурьджээ.

Өвөлжилтийн бэлтгэл хангасан тухай мэдээг энэ сарын 15 гэхэд аймгийн ХХААГ нэгтгэж гаргах юм байна. 

Дундговь Т. Отгонтуяа

相关新闻
注释