21 аймгийнхан брэнд бүтээгдэхүүнээ Мишээл-Экспо-д дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-01 16:54:39

21 аймаг, Нийслэлийн 350 гаруй аж ахуйн нэгж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээнд оролцож байна.

“Монгол хүнс-Органик хүнс”, “Алтан намар” уриан дор Мишээл экспо төвд болж буй арга хэмжээнд  Хөвсгөл аймаг жимсний чанамал, эмийн ургамлын брэнд Сэлэнгэ аймгийн талх, утсан загас, хүнсний ногоо, зөгийн бал,  Ховд, Архангай, Булган аймгууд ааруул, зөөхий, шар тос зэрэг уламжлалт бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Тухайлбал “Хөвсгөл их тайга” ХХК ходоодны шархтай хүмүүст зориулсан ургамлын бэлдмэл гаргаснаа сурталчлав. Намрын ногоон өдрүүдээр  “Амтат талх, алаг бялуу” “Халуун зайдас, хачиртай хиам” гэсэн бүтээгдэхүүний  амталгаат худалдааг зохион байгуулав. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

 Б.Заяа

相关新闻
注释