БНХАУ тунхагласны 66 жилийн ойд зориулсан төрийн далбаа мандуулах ёслол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2015-10-01 20:42:07

Өнөөдөр БНХАУ тунхагласны 66 жилийн ой тохиож байна. Өнөө өглөөний үүрээр Тянь Аньмэний  талбайд БНХАУ-ын төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаа болж Хятадын муж, орон нутгаас ирсэн иргэд, гадаадын  жуулчид, зочид үзэж сонирхлоо.

Мөн Макаогийн  автономит бүс болон Фу Жоу  мужид төрийн далбаа мандуулах ёслолыг  зохион байгуулжээ.  

 Хятадад  өглөө бүр төрийн дуулал эгшиглүүлэн төрийн далбаагаа мандуулж, орой далбааг буулгадаг ёслол үйлддэг байна. Одон орон судлалын төвөөс нар мандах, жаргах цагийн хуваарийг гаргадаг ба энэ ёслол хоёр минут гаруй хугацаанд л үргэлжилдэг.

 Тэмдэглэлт  баярын  үеэр үлээвэр найрал хөгжимтэй энэхүү ёслолыг хүндэтгэлтэйгээр  гүйцэтгэдэг юм.

 

Бээжин хот.Д.Энхчимэг

相关新闻
注释