Аяллын клубууд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-10-02 14:09:59

Энэ долоо хоногийн амралтын өдөр буюу бямба гарагт уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болно.

“Хайрхан аялагч клуб”-ээс хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уулын алхалтыг “Манзушир-Зайсан” гэсэн маршрутаар явуулах юм. Аяллын маршрут нийт 17.5 км үргэлжлэх бөгөөд шилдэг баг тамирчдыг шалгаруулна.

Тус тэмцээн нь Монгол Улсад дотоодын аялал жуулчлал болон уулын аяллыг хөгжүүлэх, клубуудын хооронд туршлага судлах, нөхөрсөг харилцаа үүсгэх, залуучуудын эрүүл мэнд, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой. Тэмцээнийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас дэмжин ажиллаж байна.

Ж.Болор

相关新闻
注释