Бичил автобусны жолооч нар захын үйлчилгээг дахин хавчихгүй байхыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-02 15:07:32

Бага болон дунд оврын бичил автобусны жолооч нар эрхээ хасуулах болсон талаараа  мэдээлэл хийлээ.

Хувиараа тээвэр эрхлэглчдийн холбооны гишүүн жолооч нар Нийслэлийн Тээврийн газраас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны чиглэлд үйлчилдэг шугамыг нь хоёр жилийн өмнөөс хааснаас болж амьдрал нь хүндэрсэн аж. Холбогдох албан байгууллага, дарга нарт гомдол гаргаж мэдүүлсээр саяхан шугамаа нээлгэснээ дуулгалаа. Бичил автобусаар хотын төв рүү нэвтрүүлэхгүй болсон боловч, захын үйлчилгээг дахин хавчиж гадуурхахгүй байхыг тэд санууллаа.

Ж.Батсайхан

 

相关新闻
注释