Өвс, тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр хүргэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-02-15 15:50:47

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутгийн Онцгой комиссоос мэдээлж буйгаар нэг боодол өвс дунджаар 11-15 мянган төгрөгийн үнэтэй байна. Алслагдсан газар 15-18 мянган төгрөг байна. Хэдий ийм үнэтэй байгаа ч УОК-оос мэдээлснээр орон нутагт өвс, тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр хүргэж байна


Тухайлбал, Дорнод аймагт Мэнэнгийн талд хадаж, өнгөрсөн намар хураасан их хэмжээний өвсийг татан авч тус аймгийн бүх суманд хүргэн зах зээлийн үнээс 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулахаар болжээ. Энэ талаар аймгийн Онцгой комисс шийдвэрлэснийг УОК-оос мэдээллээ.


Мэнэнгийн талд хураасан нэг боодол өвс 340-370 кг-ын жин татаж буй аж. Өвсийг малчдад хүргэх зардлыг аймгийн нөөцөөс гаргаж буй бөгөөд нэг боодол өвсийг 4500 төгрөгөөр худалдахаар болжээ.


ХХААХҮЯ-наас мэдээлснээр одоогоор 9 аж ахуйн нэгж өдөрт 293 тонн хивэг, тэжээл тогтмол үйлдвэрлэх боломжтой байгаа аж. Түүнчлэн хивэг, тэжээлийн экспортыг 2024 оныг дуустал зогсоосон бөгөөд оны эхэнд 11 мянган тонн тэжээл, бордоо импортлоод байгааг мэдээллээ. 


Аймаг, орон нутагт хивэг 25 кг нь 25 мянга, овъёос 30 мянга, баяжуулсан тэжээл 50 мянга орчим төгрөг байна. 



相关新闻