Сенегалын ерөнхийлөгчийн сонгуульд Бассиру Фай ялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-03-30 11:39:57

ДАКАР, 2024 оны гуравдугаар сарын 30 /AFP/. Сенегалын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэp дэвшигч Бассиру Диомай Фай ялсныг тус улсын Үндсэн хуулийн зөвлөл баасан гарагт баталлаа. 


Тэрбээр гуравдугаар сарын 24-нд болсон эхний шатны санал хураалтын албан ёсны эцсийн дүнгээр 54.28 хувийн саналаар ялжээ. Харин эрх баригч эвслээс нэр дэвшигч, Ерөнхий сайд асан Амаду Ба 35.79 хувийн санал авсан бол бусад нэр дэвшигчид дорвитой өрсөлдсөнгүй.


Өдгөө 44 настай Б.Фай ирэх мягмар гарагт Диамниадио хотноо Сенегалын хамгийн залуу ерөнхийлөгчийн хувиар тангараг өргөнө гэж Ерөнхийлөгчийн ажлын албанаас мэдээлжээ. Үүний дараа одоогийн Ерөнхийлөгч Маки Салийн эрх мэдлээ шилжүүлэн өгөх ажиллагаа нийслэл Дакар хот дахь ерөнхийлөгчийн ордонд болно.


Б.Фай сонгуульд ялсан нь Сенегал улс 1960 онд тусгаар тогтносноос хойших хугацаанд сөрөг хүчний нэр дэвшигч анх удаа эхний шатны санал хураалтад ялалт байгуулсан тохиолдол юм. 

相关新闻