ОРХОН: “Монголын инновацын 7 хоног” өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-18 08:39:24
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/ Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын инновацын 7 хоног” өдөрлөг энэ сарын 22-27-нд Улаанбаатар, Орхон аймагт болно.


“Монголын инновацын 7 хоног” өдөрлөгийг анх арван жилийн өмнө ШУТИС санаачилж байсан бөгөөд энэ удаа “Эрдэнэт” ШУТП–тай хамтран зохион байгуулж байна. Өдөрлөгийн зорилго нь эрдэм, мэдлэгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үндэсний инновацын чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.


Долоо хоног үргэлжлэх тус өдөрлөгийн үеэр  "International Conference on Innovation and Entrepreneurship Development" олон улсын хурал,  "Төрийн өмчийн их сургуулиудын инновац, технологи" сэдэвт виртуал үзэсгэлэн, танилцуулга Улаанбаатар хотод болно.


Мөн  залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, оюутны гарааны бизнесийн санаачилгыг дэмжих "Мentor day" болон "Erdem hackathon" уралдаан Улаанбаатар хотод болно.


Орхон аймагт дөрөвдүгээр сарын 26-нд "Инновацын түншлэл" үндэсний форум, “Инновацын бүтээлийн үзэсгэлэн”, гарааны бизнесийн амжилт, түүхээс хуваалцах чөлөөт уулзалт, хүнс, хөдөө аж ахуйн технологи бүтээгчдийг хөрөнгө оруулагчтай холбох  үйл ажиллагаа болно.

 

相关新闻