АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг даргална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-04-19 08:52:24

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган Тайланд улсын нийслэл Бангкок хотноо энэ сарын 22-26-ны өдрүүдэд болно. 


“Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдэвт тус чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд сайд Б.Батцэцэг чуулганыг даргалах юм.


Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр тус комиссын гишүүн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна.


 

相关新闻