СЭЛЭНГЭ: “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд нөлөөллийн ажлыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-29 18:58:39

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/ Улс орон даяар өрнөж байгаа “Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд нөлөөллийн ажлыг эрчимжүүлж байна.

 

Цагдаагийн ерөнхий газар, Боловсролын ерөнхий газрын хамтарсан удирдамж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/156 тоот “Хүүхэд хамгааллын ажлыг сайжруулах арга хэмжээний тухай захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 7 сургуульд хүүхэд, багш нарын нөлөөллийн баг ажиллаж байна.

 

Дээрх нөлөөлийн багаас эхний ээлжид сургуулийн хана, коридор, шатны өгсөх урсгал зэрэгт эерэг уриа, үг бичиж байршуулах ажлыг хийлээ. 

 

“Дээрэлхэл дэлгэрэх ёсгүй” аяны хүрээнд хийж байгаа нөлөөллийн ажлын зардлыг Сүхбаатар сумын ИТХ-ын ГХУСАЗЗ, Засаг даргын хүүхэд хамгааллын зардлаас шийдвэрлэж байна.

相关新闻