“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-04-30 15:00:14

НЬЮ-ЙОРК, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /ВВС/. Хятадын “Байду” хайлтын системийн компанитай хамтран ажиллахаар тохиролцсоны дараа Илон Маскийн “Тесла” компанийн хувьцааны ханш огцом өсжээ. 


Тодруулбал, “Тесла”-гийн хувьцаа даваа гаргийн арилжааны явцад 17 хувиар өсөж, 197 ам.долларт хүрснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 615.8 тэрбум ам.доллар болсон байна. Өнгөрсөн долоо хоногийн туршид Тесла”-гийн хувьцаа 33 гаруй хувиар өссөн нь сүүлийн хоёр жилд бараг хоёр дахин унасныг харгалзан үзвэл компанийн хувьд чухал үзүүлэлт юм. 


И.Маск Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай ням гарагт уулзсаны дараа дээрх тохиролцоонд хүрсэн байна. Ингэснээр “Тесла” дэлхийн автомашины хамгийн том зах зээл болох тус улсад хагас автомат жолоодлогын технологийг нэвтрүүлэх эхлэл тавигдаж буй юм. Тус компани автомат жолоодлогын FSD программыг нэвтрүүлэхийн тулд Хятадын компанитай хамтран газрын зураг, навигацын системийг бүтээж хөгжүүлэх ажээ. 


Энэ оны эхний улирлын байдлаар “Тесла” Хятадын цахилгаан автомашины зах зээлийн 7.5 орчим хувийг эзэлсэн байна.

相关新闻