Үерийн эрсдэлийг багасгах, бохир усны шугамыг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх технологи нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-30 15:03:01

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийслэл хот, Дэлхийн банкны Усны хөтөлбөрийн баг хамтран “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх” төсөл хэрэгжүүлнэ.


Уг төслийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаар талууд санал солилцлоо. Тус төслийн ажлын даалгавар, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ боловсруулахдаа НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтарсан ажлын хэсэг гарган зохион байгуулах юм. Төсөл нь нийслэлийн үерийн эрсдэлийг багасгах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх хоёр ажлаас бүрдэх тул ажлын даалгавар, ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ гаргах хоёр гүйцэтгэгчтэй байхаар тохиролцсоныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

相关新闻