Татварын долоо хоног эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-05-06 16:05:07

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь 7 хоногийг татвар төлөгчийн өдрүүд хэмээн зарладаг. Энэ жилийн татвар төлөгчийн өдрүүдийг татварын байгууллагаас “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор зохион байгуулж байна.


Татварын байгууллага энэ оныг мөн “Харицлагатай татвар төлөгчийн жил” болгон зарлаад байна. Энэ жилээс ААН, байгууллагын татварын тайланг үнэлдэг болсныг татварын албанаас мэдээллээ. Тухайн үнэлгээгээр татвар төлөгчдийг шалгаруулдаг болсон онцлогтой. Татварын өдрүүд энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм.


Татварын долоо хоногийг “Хариуцлагатай татвар төлөгч” уриан дор тэмдэглэж байна.



Нэмж мэдээлэхэд Монгол Улсын татварын байгууллагын үйл ажиллагаа бүрэн цахимжаад байна. И-баримтаар иргэд татвараа төлдөг болсон тул иргэдийг и-баримтын олголт дээр анхаарч, гүйлгээ хийж, татвараа төлж хэвшихийг татварын албанаас уриалж байна. 


相关新闻