ХОВД: Энэ долоо хоногт зарим газраар хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-05-07 10:41:12

Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллээс үзэхэд, энэ долоо хоногийн дунд болон сүүлчээр зарим газраар хур тунадастай байна.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 8-нд Алтайн өвөр говиор, энэ сарын 9,12,13-нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно.

Энэ сарын 7, 8-нд зарим газраас салхи секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд нийт нутгаар салхи секундэд 4-9 метр байх төлөвтэй.

Агаарын температурын хувьд энэ сарын 7,8,9-нд бага зэрэг сэрүүснэ. Уулархаг нутгаар шөнөдөө -2 градус хүйтнээс +3 градус дулаан, өдөртөө +12+17 градус дулаан байна. Харин бусад нутгаар шөнөдөө +5+10 градус дулаан, өдөртөө +18+23 градус дулаан байх төлөвтэй гэж Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. 

Ташрамд, цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томъёо хэрэглэдэг.

Дулааны улиралд агаарт болон хөрсний гадарга дээр температур 0 градусаас бага болж хүйтрэхийг "цочир хүйтрэл" гэнэ.

Хүн болон байшин барилгад үзүүлэх салхины нөлөөлөл секундэд 7-12 метрт модны бүдүүн мөчир савлана. Шинэ орсон цас хийсэж эхэлнэ.

Салхины хурд секундэд 15-17 метрт мод ганхаж, мөчир хугарч эхэлнэ. Салхины эсрэг явахад хэцүү болно. Байшин барилгын орчмоор салхи исгэрч эхэлнэ.

Салхины хурд секундэд 18-20 метрт мод савалж мөчир хугарна.

Салхины хурд секундэд 26-28 метрт барилга байгууламж гэмтэж эхэлнэ.


Салхины хурд секундэд 30-32 метрт маш их сүйтгэл учрах ба мод үндсээрээ ховхордог. 

相关新闻