Мьянмарт сонгуулийн кампанит ажил эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-09 09:56:46

ЯНГОН. /Xinhua/. Дөрвөн жилийн өмнө цэргийн дэглэмд цэг тавьснаасаа хойш анх удаа хийх гэж буй бүх нийтийн сонгуулийнхаа кампанит ажлыг Мьянмар албан ёсоор эхлүүллээ.

Энэ оны 11 дүгээр сарын 8-нд болох уг сонгууль нь тус улсын залуу ардчиллыг шалгах гол сорилт гэж ажиглагчид үзэж байна.

Тус улсын эрх баригч Эв санааны нэгдэл ба хөгжлийн нам болон сөрөг хүчний Ардчиллын төлөөх үндэсний лиг намын хооронд гол өрсөлдөөн өрнөж магадгүй. Ардчиллын төлөөх үндэсний лиг намыг Ан Сан Су Чи удирддаг юм.

Тэрбээр, “Сонгууль бол бодит өөрчлөлтийг авчрах жинхэнэ боломж. Бид энэ боломжийг алдаж болохгүй” гэжээ.

Г.Доржханд

 

相关新闻
注释