Ирантай байгуулсан гэрээг дэмжигч сенатчдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-09-09 14:12:39

ВАШИНГТОН. /RIA Novosti/. АНУ-ын Конгрессын Сенатын танхимд Ирантай байгуулсан гэрээг дэмжигч гишүүдийн тоо 42 болж нэмэгдсэн байна. Вашингтон муж улсаас тус танхимд сонгогдсон Ардчилсан намын гишүүн Мария Кантуэлл гэрээг дэмжихээ мэдэгджээ.

"Гэрээг би бүхий л чадлаараа дэмжинэ” гэж тэрбээр Сенатын танхимд болсон мэтгэлцээний үеэр мэдэгдсэн байна. АНУ-ын Эрчим хүчний сайд Эрнест Монис түүнтэй биечлэн уулзаж, гэрээтэй холбоотой эргэлзээг нь тайлсан гэж сенатч хэлжээ.

Одоогийн байдлаар Сенатын танхим дахь Ардчилсан намын депутатууд бүгд байр сууриа тодорхойлоод байна. 42 сенатч гэрээг дэмжсэн бол нөлөө бүхий ердөө хоёр гишүүн эсэргүүцсэн нь Чак Шумер, Роберт Менендес нар аж.

Кантуэллийн санал нь Барак Обамагийн засгийн газрын дипломат ялалтыг бататгана.

Д.Жаргал

相关新闻
注释