Аврагч Г.Багабишийн ар гэрт тусламж үзүүлжээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад эрэлхэгээр амь үрэгдсэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч, ахлах ахлагч Г.Багабишийн ар гэрийнхэнд тусламж үзүүлсэн байна.

 "Сайн санааны 1000 төгрөгийн хандивын аян”-ыг ОБЕГ-аас уриалан төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хэмжээнд зохион байгуулсан байна. Энэ аянд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид хамрагдан хоёр сая төгрөгийн хандивыг Г.Багабиш агсны гэр бүлийнхэнд тусламж болгон өгчээ.

Ж.Батсайхан