Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ “Болор цом” хүртэв

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламлал болгон зохиодог 33 дахь удаагийн “Болор цом” наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж, шилдгүүдээ тодрууллаа.

 Энэ жилийн наадмын хоёрдугаар шатанд 33 найрагч шалгарснаас Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг” шүлгээрээ наадмын эзнээр тодров. Наадмын дэд байрт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Х.Эрдэнэбаатар орсон бол яруу найрагч М.Уянсүх, О.Цэнд-Аюуш, Л.Ганзул нар айргийн тавд шалгарлаа.

Наадмын ерөнхий шүүгчээр Ардын уран зохиолч, Төрийн шагналт, СГЗ Б.Лхагвасүрэн, шүүгчээр СГЗ Ч.Хүрэлбаатар, МЗЭ-ийн шагналт, "Болор цом"-ын эзэн Г.Мөнхцэцэг, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор цом"-ын эзэн Б.Галсансүх, "Болор цом"-ын эзэн яруу найрагч Л.Моломжамц нар ажилласан юм.

Ж.Болор