ХААН банк 5 хувийн ипотекийн зээл олгож эхэллээ

ХААН банк өчигдрөөс эхлэн 5 хувийн ипотекийн зээлийг олгож эхэллээ. 

Тус банк 8 хувиар зээл нь батлагдсан боловч зээл олгогдохгүй хүлээгдэж байсан харилцагчдыг шинэчлэгдсэн журамд заасны дагуу 5 хувийн ипотекийн зээлийн шаардлагыг хангасан бол зээлийн хүүг шууд бууруулан олгож байна.      

Шинэчилсэн журмын дагуу тус банк УБ хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс болон нийслэлийн алслагдсан Багануур, Налайх болон Багахангай дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууц худалдан авах иргэнд ипотекийн зээлийг 5 хувийн хүүтэйгээр олгох гэнэ.

Дээр зааснаас бусад байршилд орон сууц худалдан авах тохиолдолд 8 хувийн ипотекийн зээлийг судалгаа үндэслэн олгон байгаа аж.

Б.Туул