Оросууд Эгийн голын УЦС баривал Байгаль нуурт хөнөөлтэй гэж үзэж байна   

 Оросын Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Сэлэнгэ мөрөн дээр барих УЦС-ыг  Байгаль нуурт хор хөнөөлтэй хэмээн шүүмжилж байна.

Тэдний бичиж буйгаар  Байгаль нуур  руу  цутгадаг Сэлэнгэ мөрөн дээр Монголчууд 3 том УЦС барихаар болжээ. Энэ нь дэлхийн хамгийн их цэнгэг усны нөөцтэй Байгаль нуурыг ширгэхэд  хүргэж болзошгүй гэнэ. Тухайлбал, энэ тухай  “Известия “сонины  энэ сарын 24-ний өдрийн дугаарт бичжээ.

“Монгол улс Орос улсаас  эрчим хүчний хөнгөлөлт үзүүлэхийг хүлээж байна. Орос улсын Эрчим хүчний яаманд болсон хуралдаанаас  эл  хөнгөлөлтийг монголчуудад олгох нь зүйтэй  хэмээн санал  нэгдлээ. 

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Лимнологийн хүрээлэнгийн захирал Андрей Федотов бизнес ФМ /БФМ/ радиод өгсөн ярилцлагдаа, УЦС барьж байгуулсны аюул занал тийм ч хүчтэй биш гэжээ. Гэхдээ эдгээр  нь Байгаль нуурт сайн зүйл авчрахгүй гэв. Нэгдүгээрт, Байгаль нуур руу цутгадаг Сэлэнгэ мөрний 70 хувь буюу усан цахилгаан барих гээд буй энэ хувь бол оросын нутаг дээр бүрэлддэг, өөрөөр хэлбэл, үүний 30 хувь  л Монголын нутаг дээр бүрэлдэн тогтдог. Сэлэнгэ мөрнөөс гадна өөр бусад гол ус байна. Эд бол  Байгаль нуурын усны балансын хоёрдахь хэсэг- Дээд Ангар, Баргузин юм. Гэнэт Байгаль тэр чигээрээ усгүй болчихно гэж   бодож болохгүй. Энд усны боолт баригдсаны дараах  усны чанарт асуудал оршиж байна. Орос улсад урсах усны чанар өөрчлөгдөнө. Хэрвээ үүнийг сансрын  зургаас  Сэлэнгэ, Орхон голыг хилийн зурвасын өмнө  Сүхбаатар хотын орчимд  нийлэх тэр урсгалыг харах юм  бол Орхон голын ус Сэлэнгээс булингартай. Үүнээс үзэхэд, хэрвээ Сэлэнгийн усны харьцаа Орхоныхоос бага байх юм бол, Орхон голын  ус Сэлэнгийг  дийлж, улмаар Орос руу өөр чанарын буюу булингартай ус урсч ирэх юм” гэжээ.

Орос улсын Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын асуудал  сангийн тэргүүлэх зэргийн шинжээч Игорь Юшков “БФМ-д ийн ярьжээ. Монголын  эрчим хүчний хэрэглээ төдийлөн их биш. Иймд өөр гарц хайх боломжтой юм. Энд тархсан эрчим хүчний элемент, хүлэртийн станцуудыг хүртэл авч үзэж болох юм. Олон  хувилбар байж болно. Монголын хямд эрчим  хүч  өгөхийн тулд Байгалыг анзаарахгүй өнгөрөөх нь  дэндүү том төлбөр болно шүү. Байгаль нуур Дэлхийн өвийн статустай,  тэгэхлээр бид  Оросын гарт байгаа толгой хүзрийн нэг байх болов уу гэж би бодож байна. Иймд  дэлхийн хамгийн том нуурыг сүйрэлд хүргэх энэхүү төслөөс татгалзахад нь Монголд шахалт үзүүлж болох юм. Монгол улстай тохиролцож болно, тохиролцох ч ёстой. Тэд үүнийгээ эрчим хүчээр хангах гэж байгаа боловч, гаргасан эрчим хүчээ Хятад руу  экспортлох төлөвтэй   байж ч болох юм. Нөгөөтэйгүүр, Хятадын гол  аж үйлдвэр, хүн ам  төвлөрсөн  зүүн эрэгт эрчим хүч хэрэгтэй. Тэгвэл Монголоос Хятад руу шугам  татахад өндөр өртөгтэй хүрнэ, сүлжээнд их алдагдалтай.  Тэгэхээр монголчуудтай тохиролцох боломжтой юм. Нэгдүгээрт, Хятадын  эрчим хүч түгээгчийн зах зээл дээр тэдэнтэй өрсөлдөхгүй байх. Хоёрдугаарт, Монгол улсыг боломжтой эрчим хүчээр хангах. Миний  бодлоор энэ нь Орос улсад  дэндүү зарлагатай байх болов  уу гэж бодож байна. Энэ бол яриа хэлэлцээгээр шийдэх асуудал. Бид хамгийн гол нь Байгаль бол нийт хүн төрөлхтөний өв гэсэн хатуу байр суурь дээр зогсох ёстой.Тэгээд нэг  усан цахилгаан станцаас болж энэхүү өвийг хөнөөх хэрэггүй юм”.

 Орос улсын Байгалийн яам Шүрэнгийн УЦС барьж байгуулах  төслийн асуудлаар Монголын талтай явуулсан яриа хэлэлцээний үеэр Байгалийн экосистемд сөргөөр  нөлөөлөх аливаа үйл ажиллагааг явуулахгүй гэдгээ амласан гэжээ.

Түүнээс гадна Орос улсын Засгийн газрын төлөөлөгчид  энэ асуудлаар тохиролцохоор Монгол улсад ирээд байгаа тухай Оросын ХМХ-үүд уламжилжээ.   

Москва хот. А.Огторгуймаа