Хурандаа В.Дамдинсүрэн 4470 км явган алхаад байна

Ахмад хилчин, бэлтгэл хурандаа, нийгмийн эрүүл мэндийн элч В.Дамдинсүрэн бүтэн жилийн хугацаанд Монгол орныхоо хилийн цэгүүдээр нийтдээ 8752 км газар явган алхаж тойрохоор зориг шулуудсан юм.

Тэрбээр өнгөрсөн 1 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотоос гараагаа эхэлсэн бөгөөд өдөрт 25 км алхах зорилт тавьсан. Өнгөрсөн пүрэв гараг буюу 6 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 4470 км замыг туулжээ. Түүний явган туулаад байгаа замыг нийтэд тооцож үзвэл, 9 аймгийн 30 гаруй сумын газар нутгаар алхаад байгаа аж. Тэрбээр 153 хоног дээрээ өөрийнхөө зорилгодоо хүрэхээр зорьж яваа юм.

Д.Өлзий