Таван хүүхдийн амийг аварсан Г.Түвшинжаргалд талархав

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Түвшинжаргал  энэ сарын 17- ны өдөр 15.00 цагийн орчим  утаа  уугисан гэрт орж галыг унтраасан байна.

Гэрт бага насны 5 хүүхэд байжээ.  Иргэн Ө-ийн хүүхдүүд цахилгаан тогоонд боорцог хайрах гэж байхад нь гал гарч гэрийн шал болон унь, дээвэр, туурга шатаж гал гарч эхэлсэн үед Г.Түвшинжаргал таарчээ. Тэрбээр  хүүхдүүдийн амийг аварч, гэрийг бүрэн шатахаас өрсөж  галыг унтраасан байна. Ийнхүү  авхаалж самбаа, эрэлхэг зориг гарган  гал унтрааж, 5 хүүхдийн амь насыг авран хамгаалж, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн тус хорооны оршин суугч Г.Түвшинжаргалд Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олноос талархал дэвшүүлэв. Бага насны хүүхдээ харгалзах хүнгүй орхиж явахгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.

Ж.Батсайхан