Ц.Элбэгдорж:Хүн бүр хувь заяандаа эзэн болж урагшаа тэмүүлж ажиллая

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувсгалын 105,  Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлэв.

Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ “Дөрвөн тэгш ой тохиосон наадам өнгө төгөлдөр эхэлж байна. Үндэсний их баяр наадам бол монголчуудын бүтээсэн гайхамшигт соёл, ундарга булаг юм. Ард түмний сонголтоор УИХ, Засгийн газрын бүрэлдэхүүн шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Монголчууд бид нэг эх оронтой, хүн бүр хувь заяандаа эзэн болж урагшаа тэмүүлж ажиллая.

Монгол түмнийхээ цэнгэлийн манлай үндэсний их баяр наадмыг 8 дахь  удаагаа нээж байна.

Газрын хол усны уртаас олон зочин ирж байна. Ази, Европын орнуудын төрийн өндөр дээд зочид Монголын зүг жолоо залж байна. Түрүүч нь ирж ар араасаа уяан дээр бууж байна. Нэрээ хичээе, өндөр дээд зочдоо хүндлэн угтъя.

Энэ өдрүүдэд Монгол хүн байгаа газар бүр наадам болж байна. Дэлхий ч сонирхож байна. бөхчүүд нь хүчтэй, хүлэг нь хурдтай, харваачдын цэц улам оночтой байг. Хотол олноороо өргөн дэлгэр сайхан наадаарай” хэмээв.