Төвбанк своп хэлцлээр 1.5 сая ам.доллар худалдан авчээ

Өнөөдрийн гадаад валютын дуудлагаар худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ.

 Төвбанк 2103.00 төгрөгийн  нэг ханшаар 16.0 сая ам.доллар, 315.55-318.11 төгрөгийн ялгаатай ханшаар 62.7 сая юанийг тус тус нийлүүлэв.

Харин своп, форвард арилжаагаар банкууд 49.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 6.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлсэн байна. Үүнээс Монголбанк төгрөгийн своп хэлцлээр 49.0 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын своп хэлцлээр 1.5 сая ам.доллар худалдан авчээ.

 Б.Заяа