Нэгдүгээр сарын 12-нд болох үйл явдал

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт “Монголын археологи 2016” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод болно.

09.00 цагт ХХААХҮЯ-ны хурлын танхимд "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн" болно.

09.00 цагт БСШУЯ, ЭМЯ, БОАЖЯ, МХЕГ, НЭМГ, НЭМХ, НЗДТГ, Нийслэлийн боловсролын газар, НМХГ болон судлаачид хамтран зохион байгуулах "Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, түүнийг бууруулах арга зам" сэдэвт хэлэлцүүлэг АШУҮИС-ийн байранд болно.

10.00 цагт 2017 оны 1 дүгээр сарын 03-ны байдлаар 17 аймгийн 127 сум, Улаанбаатар хотын хоёр дүүрэгт өвөлжилтийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан НҮБ-ын Хүн амын сангаас өвөлжилт хүндэрсэн нутгийн охид, эмэгтэйчүүдэд түгээх ариун цэвэр, эрүүл ахуйн багцын тусламжийг олгох арга хэмжээ ОБЕГ- болно.

11.00 цагт Хангарьд ордонд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.

11.00 цагт "Тэнхлэг зууч" ХХК 2016 оны 12 дугаар сарын орон сууцны үнийн индексийг зарлах хэвлэлийн бага хурал Монголбанкны хурлын танхимд болно.

12.00 цагт НЗДТГ-т Монгол наадам цогцолбор ЮНЕСКО-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна.

14.00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд болно.

14.00 цагт “Хямралыг хяналтаар хазаарлах нь” сэдэвт санхүүчдийн уулзалт хэлэлцүүлэг “Corporate convention center”-т болно.

13.30 цагт Хүүхдийн номын өргөөнд Тайванийн худалдаа эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас Англи, Хятад хэл дээрх 200 номыг хандивлах арга хэмжээ болно.