Элчин сайд Ш.Дуппелыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2017 оны 1 дүгээр сарын 12-нд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Ш.Дуппелыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, 2016 оны 11 дүгээр сард хуралдсан хоёр орны Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний хүрээнд германы тал хөнгөлөттэй зээл, буцалтгүй тусламжаар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлэв.

Элчин сайд Ш.Дуппел энэ оны 3 дугаар сард  ХБНГУ-ын Берлин хотноо болох Олон улсын эрчим хүчний бага хуралд манай Гадаад харилцааны сайд, Эрчим хүчний сайд нарыг урьсан урилгыг гардуулав. Талууд хоёр орны соёл, боловсролын салбарын харилцаа болон олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.